Монголын Хот Байгуулалт Хөгжлийн  Танхим (МХБХТ), Монголын Хотуудын холбоо хамтран  Монгол Улсын аймаг, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд оруулж байгаа хувь нэмэр, барилга байгууламжуудийн архитектур, орон зайн онцгой  шийдлийг үнэлэн, хөрөнгө оруулагч байгууллага, архитектор, зураг төслийн инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд алдаршуулах, сурталчилан таниулах нийгмийн бүтээн байгуулалтанд оруулж буй хувь нэмрийг хөхүүлэн дэмжих зорилгоор
жил бүрийн сар шинийн баярын өмнө “ШИЛДЭГ БАРИЛГА”  шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг  зохион байгуулдаг. 

Эдүгээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  “ШИЛДЭГ БАРИЛГА”  шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь  2014 оны 01-р сарын 23-ны өдөр Сөүл ресторанд боллоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд МУ-ын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд  Ц.Баярсайхан тэргүүтэй бусад албаны хүмүүс уригдан оролцсон.

Усан Могой жилийн  “ШИЛДЭГ БАРИЛГА”  -аар дараах барилгууд тодорлоо.

  • Туушин зочид буудал ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ВEST WESTERN PREMIER ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ”-ын барилга
  • Жигүүр Гранд Группийн  хөрөнгө оруулалтаар баригдсан “ГЭГЭЭНТЭН” цогцолбор барилга
  • АПУ ХК-ийн  хөрөнгө оруулалтаар баригдсан “АПУ  ЛОЖИСТИК ТӨВ” –ийн цогцолбор барилга
  • Гэгээн далай  ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “TV-5 ЦАМХАГ”  телевизийн барилга
  • Илсон девелопмент ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан  “TRUE  L”  орон сууц, үйлчилгээний барилга
  • GB группийн хөрөнгө оруулалтаар баригдсан “GB PLAZA”  оффисын барилга
  • ИНЭЛ  ХХК –ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ИНЭЛ ЗАЙСАН ВИЛЛАЖ”  орон сууцны хотхон
  • “ЭТҮГЭН”  дээд сургуулийн Этүгэн дээд сургуулийн хичээлийн 2-р байр  
  • Их модун  ХХК-ийн гүйцэтгэсэн  “Шинэ сумын төв” цогцолбор
  • “ТЕКТОНИК” ХХК-ийн  хөрөнгө оруулалтаар баригдсан “KHANSVILL” орон сууцны хотхон
  • Изо хаус ХХК-ийн гүйцэтгэсэн “ДДэшТВ ХХК-ИЙ ОФФИС”-ын барилга
  • Ханбүргэд хаан  ХХК-ий   хөрөнгө оруулалтаар баригдсан  “ХАНБҮРГЭД ЗОЧИД БУУДАЛ”-ын барилга