Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа орон сууц, олон нийтийн болон худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд жил бүр олноор сүндэрлэн босож байна. Эдгээр барилга байгууламжуудийн архитектур, орон зайн онцгой  шийдэл, Монгол Улсын  хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтанд оруулж буй хувь нэмрийг үнэлэн нийгмийн хариуцлагыг дэмжин барилгын хөрөнгө оруулагч байгууллага, архитектор, зураг төслийн инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, олон нийтэд алдаршуулах, сурталчилан таниулах зорилгоор Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим  (МХБХТ) нь 18 дэх жилдээ зохион байгуулж буй уламжлалт Гал тахиа жилийн  “ШИЛДЭГ БАРИЛГА” –ыг шалгаруулах гэж байна.

🌎 www.mchaberud.mn

🌎 www.shildegbarilga.mn

🌎 https://www.facebook.com/shildegbarilgamn/

#ShildegBarilga2020

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим-ын танилцуулга

Монголын хот суурин газруудын хөгжлийн өнөөгийн байдал, хүрсэн түвшин, цаашид хөгжүүлэх боломжыг судлан хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг онол практикт тулгуурлан тодорхойлох, гадаад дотоодын байгууллагуудтай хөгжлийн эдийн засаг, техник, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

МХБХТанхимын удирдах зөвлөлийн гишүүдээр хот байгуулалт, зураг төслийн салбарын тэргүүлэх мэргэжилтэнүүд ажилладаг бөгөөд гадаад, дотоодын ижил төстэй мэргэжлийн байгууллагуудтай  гишүүнчлэлтэй болно.

МХБХТанхимын гишүүн олон улсын түвшинд хот байгуулалт, зураг төслийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “Creative Collabration limited” ХХК-тай Концепц Дизайны чиглэлээр, ОХУ-ын “СТБ ПРОЕКТ” ХХК –тай Германы Allplan -2013 программ хангамж, орчин үеийн зураг төсөл үйлдвэрлэлийн чиглэлээр, Герман улсын Мэргэшсэн Архитекторуудын нэгдэл “RHEINSCHIENE architect” ХХК-тай “ECO CITY” хот байгуулалтын чиглэлээр БНСУ-ын “Барилгын технологийн сургалтын төв”-тэй хот байгуулалт, барилгын салбарын зах зээлийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт барилгын материал, тоног төхөөрөмж, техник технологийг сайжруулахад БНСУ-аас хот байгуулалтын  туршлага судлах, суралцах, барилгын салбарын хөгжлийн чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Монголын Хотуудын Холбоотой хамтран орон нутаг, хот суурин газрын хөгжлийн бодлогын тулгамдсан асуудлыг тодорхойлох, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хот байгуулалтын туршлага судлах, сургалт, бизнес аялалууд тасралтгүй зохион байгуулж байна.

Цаашид Барилга Хот Байгуулалтын Яам, Хот Байгуулалт, Барилгын Зураг Төслийн Институт болон ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд барилга, хот байгуулалтын мэргэжилтэн бэлтгэх, мэдээллийн баазыг цахимжуулах, төсөл хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зураг төслийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Mchamberud – Brochure MN татах

Mchamberud – Brochure ENG татах