Нийслэлийн зүүн бүсэд соёлыг ойртуулсан “КАЙДУ МОЛЛ” шилдэг барилгаар тодорлоо

Нийслэл хотын зүүн хэсэгт амьдардаг иргэдэд худалдаа, үйлчилгээг ойртуулан, шинэ соёл түгээх боломжоор бүрэн хангасан бүтээн байгуулалт бол яалт ч үгүй 16-р хороолол, Батлан хамгаалахын Их Сургуулийн урд байрлах КАЙДУ МОЛЛ худалдаа үйлчилгээний төв билээ.

Улаанбаатар хотын хамгийн их хүн ам ихтэй Баянзүрх дүүрэгт өндөр шилэн барилга сүндэрлэж, ая тухтай үйлчлүүлэх боломж нээгдсэн нь оршин суугчдад нэг том алхам болсон. Өмнө нь хотын төв бараадаж авдаг байсан бүх үйлчилгээг иргэдийн дэргэд ойртуулж чадсан нь тус бүтээн байгуулалтын хамгийн том давуу тал. Уг бүтээн байгуулалт баригдсанаар хотын төв рүү чиглэх замын ачаалал буурах, ажлын байр шинээр үүсэх зэрэг нийгэм эдийн засгийн асар их үр өгөөжтэй юм. 100% лазер, Dolby Atmos дуугарлттай СИНЕМА НЕКСТ кино театр залуусын анхаарлыг ихээр татаж, сүүлийн үеийн дэлхий дахинд нээлтээ хийж буй уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр гаргаж байна.

Банк, кофе шоп, төрөл бүрийн үндэсний ресторан, дэлгүүр, номын сан, кино театр, тоглоомын талбай гээд хүний хэрэгцээг нэг дор багтааж чадсан энэхүү барилгыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас хамтран “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар тодрууллаа.

Тус шагналд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлэн танай байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдсан “КАЙДУ МОЛЛ” барилга байгууламжийг “Гэр бүл, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлсэн архитектур орон зайн төлөвлөлттэй орчин үеийн кино театр, худалдаа үйлчилгээ, хүүхдийн парк бүхий олон талт энтертайнмэнт цогцолбор” үндэслэлээр ШИЛДЭГ БАРИЛГААР өргөмжлөв гэжээ.

М.Баасандэлгэр